Ярилцлагын үеэр нийтлэг ирдэг 7н асуулт

Khuslen Amarjargal
6 min readSep 18, 2022

--

Өмнөх блог дээр дурдсанчлан миний хувьд маш удаан хугацааны турш, маш олон компанид ярилцлага өгч байж яг хүссэн ажилдаа орж чадсан. Янз бүрийн соёлтой, янз бүрийн цензуртэй компаниуд байсан хэдий ч хамгийн их давтагдаж байсан асуултууд байсан тул тэдгээрт хэрхэн хариулах талаар зөвлөмжийг энэ удаад оруулахаар шийдлээ.

① Өөрийгөө танилцуул

・自己紹介してください, Please tell me about yourself гэх мэтчилэн байдлаар энэ асуулт ямар ч ярилцлагын хамгийн түрүүнд асуугдах болно. Анхандаа энэ асуултад зүгээр өөрийгөө хөнгөхөн танилцуулаад л болчих юм байна гэж эндүүрч явлаа. Харин нэлээд хэдэн ярилцлага өгч унасны дараа энэ хамгийн чухал асуулт болохыг ойлгосон юм. Учир нь танаас ярилцлагын үеэр тийм олон асуултууд асуухгүй ч байж магадгүй, өөрөөр хэлбэл өөрийгөө санасандаа хүртэл нөгөө талдаа бүрэн илэрхийлж чадахгүй ч байж магадгүй гэсэн үг. Тиймээс хамгийн эхний энэхүү open ended асуултад маш бүтээлчээр хариулах хэрэгтэй.

Тухайлбал: Нэр, төгссөн сургууль, холбогдох ажлын туршлага болон өөрийн ирээдүйн зорилго эсвэл алсын хараагаа нэг өгүүлбэрт багтаан хэлэх хэрэгтэй. Мэдээж алсын хараа тань тухайн горилж буй албан тушаалтай тань маш сайн авцалдаж байх ёстой.

Та нарт хэрэгтэй байж магадгүй гэсэн үүднээс би өөрийнхөө ярилцлагын үеэр хэрэглэдэг байсан хариултаа доор жишээгээр орууллаа

はい、アマルジラガル フスレンと申します。

私は7年間のマーケティング, 不動産, 人材紹介などあらゆる業界があります。マーケティングというすごく幅広い分野の中でコンテンツ制作とSNSチャンネルの運営にもっと経験を積んでいます。経歴に関しては2016年にモンゴル国立大学のMBAプログラムを卒業しました。2017~2018年まで長崎大学の経済学部に研究生として勉強しました。今後はグローバル企業で英語と日本語の能力を生かしながらマーケティングの仕事をしたいと考えております。どうぞ宜しくお願いします。

My name is Khuslen and thank you for giving me the opportunity to be interviewed for the position with your company today. I would describe myself as resourceful, positive, creative, and who will always seek ways to add value to your organization in this role. I have totally 7 years of working experience related to marketing, career consulting, and real estate industries. Most of my marketing experience involves content creation and commercialization, as well as SNS marketing. And, I graduated MBA program at the National University of Mongolia in 2016. From 2017 to 2018, I also studied as a research student at Nagasaki University. If you hire me for this role, I will take ownership of my ongoing professional development to ensure I contribute to the company’s goals long term

② Таны давуу болон сул тал юу вэ?

Бараг ярилцлага болгонд нийтлэг асуугддаг дараачийн асуулт бол давуу болон сул талын тухай байдаг. Та ярилцлагад орохынхоо өмнө энэ талаар аль хэдийн бодсон байх хэрэгтэй бөгөөд хариулт тань бэлэн байх ёстой. Мэдээж давуу талуудаа хэлэхэд танд тун амар байх хэдий ч сул талуудаа хэлэхэд хүндрэлтэй санагдаж магадгүй юм. Хүн л болсон хойно ямар ч хүнд сул тал байдаг бөгөөд тэрийгээ ч ний нуугүй хариулах хэрэгтэй. Гэхдээ хувийн сахилга баттай холбоотой, хэтэрхий aggressive хариулт хэрэггүй. Харин тухайн үед тийм алдаа гаргаж байсан эсвэл тийм сул талтай байсан гэхдээ түүнийгээ ойлгоод засахын тулд ингэж ингэж хичээгээд одоо ийм болсон мэтээр эерэгшүүлж хариулах нь зүгээр санагдсан. Ялангуяа Япон компаниудад ярилцлага өгөхөд энэ хариулт аймар чухал. Зүгээр сайн болон муу талаа дурдаад өнгөрөх биш яагаад тухайн зүйлдээ сайн юм, ямар нэгэн жишээн дээр тайлбарлаж чаддаг болохоор бэлдээрэй. Ингэснээр та ярилцлагын үед илүү бэлэн, илүү аюулгүй байж чадна.

Мөн адил өөрийн ярилцлагын үед хариулж байсан хариултаа жишээгээр орууллаа

長所を教えてください?

私の強みは想像力と向上心を持っていることと思います。マーケティングのキャンペーンを計画する時にできるだけクリエイティブな形にしたいといつも思いますし・決まっているやり方、今まで習慣になった方法以外にももっと有効的やり方、それを改善するスペースがあると思っていつも新しいアイデアを考えて提案しています。今まで働いてた3社に全部私から新しいアイデアを出して、それを実現して成果出したことがあります。例えば,コンテンツのアイデアを考える,新しいキャンペーンの計画する、 競走している会社の行動を見てそこから真似するところを見つけて会社にすぐ使う、国際的なトレンドを見て会社に合うやり方でキャンペーンを実現する色々なところで想像力を使って来ました。向上心を持っていることに対して、今まで仕事関係のスキルを身につけたいとずっと思ったし 今まで言語の能力とマーケティングの知識を上がるためにたくさん時間かかってオンラインコースなどの勉強をしたことがあります。

短所を教えてください?

短所は結論を急いでしまうことです。スピード感を持って進めようとするあまり、相手が『急かされている』という印象を受けてしまうことがあります。以前、取引先に何度も連絡してしまい、お叱りを受けたことがあり、それ以降は、相手の立場や状況をよく考えてから行動するようにしています。

My strengths include the fact that I am a very enthusiastic and driven person so I tend to get more work done than the average person because I’m very passionate about what I do. Another strength of mine is my ability to embrace the change with a positive mindset. I understand that for a business such as yours to be a market leader you must adapt to your customer needs and periodically change how you operate and I will always support you in that change. Finally, perhaps my greatest strength is my growth mindset. I always try to improve myself with job-related skills. It gives me full satisfaction and always helps me to achieve more better results.

③ Та яагаад манай компанийг сонгосон бэ?

Ярилцлагын үеэр маш их ирдэг асуулт бол яагаад тухайн компанийг сонгож хүсэлтээ гаргасан талаар байдаг. Яг үнэндээ та тухайн компани цалин сайтай болохоор эсвэл нэр хүнд сайтай болохоор бусдад хүндлэгдмээр байгаа учир тухайн компанийг сонгосон байж болно. Гэхдээ ийм хариултыг мэдээж ярилцлагын үеэр хэлж болохгүй! Таны карьерын замнал болон алсын хараатай тань тухайн компанийн хийж буй бизнес, тухайн албан тушаалтай яв цав нийцэж байгаа учраас танайд ормоор байна гэх мэтээр хариулбал зүгээр. Ер нь танайд орохоор одоог хүртэл бэлтгэгдсэн, би бол танай компанид яв цав тохирох хүн гэж нөгөө талдаа ойлгуулах нь маш чухал. Дашрамд дуулгахад Япон компаниуд ярилцлага өгч байгаа хүнээс компанитайгаа холбоотой нарийн ширийн зүйлсийг ч мэддэг байхыг шаарддаг тул урьдчилан веб сайт болон холбогдох мэдээллийн эх сурвалжуудаас үндсэн мэдээллүүдээ аваад толгойдоо хийчих хэрэгтэй. Харин олон улсын компаниуд танд тухайлсан хэрэгтэй ур чадвар байгаа эсэх дээр голчлон төвлөрдөг тул тийм нарийн ширийн юм асуудаггүй

I want this job for two reasons. The first reason is You have an impressive track record of achievement you set the highest sustainable standards for others to follow and you also have ambitious plans for the future. The second reason why I want this job I am passionate about marketing job. Also, I can use my both Japanese and English skills for this job. Currently, I work as a real estate agent in Japan. So believe that I can use some of my real estate experience for this job role. For that reason, I applied for the position.

④ Таны сонирхол хобби юу вэ?

Ажлын хамааралгүй ч гэсэн өөр ямар нэгэн зүйлийг чин сэтгэлээсээ хийдэг, түүндээ ихэнх хүмүүсээс сайн байвал тэр нь таныг үнэлэх нэг шалтгаан болдог. Надад спорт урлагийн нэг хобби мөн оюуны спортын нэг хоббиг хариултдаа оруулбал илүү тохиромжтой юм шиг санагдсан. Үүнтэйгээ залгуулаад нөгөө талаас аль нэг хоббиг тань сонгож аваад дэлгэрэнгүй асууж магадгүй. Тэгэхээр ер нь ярьж байгаа зүйлээ бүгдийг нь дэлгэрэнгүй хариулдаг байхаар л бэлтгэсэн нь зүгээр шүү

⑤ Яагаад Японд ирсэн юм? Юу чамайг Японд авчирсан юм?

Энэ төрлийн асуулт бас маш түгээмэл ирдэг. Манай орон ядуу, амьжиргаагаа залгуулах гэж арлын Японд ирсэн, гэр бүлээ тэжээх хэрэгтэй учраас сайн ажил хэрэгтэй гэдэг ч юм уу иймэрхүү шалтгаантай хүн маш олон байгаа байх. Гэхдээ ярилцлагын үеэр хариулахдаа мөрөөдлөө биелүүлэх, карьерын хувьд нэг түвшин ахих гэж, Япон улс болон Япон соёлд дуртай болохоор гэх мэтчилэн эерэг амбицтай хариултууд хэлбэл илүү зүгээр. Ер нь ямар ч асуулт ирсэн тэр болгонд эергээр хариулахыг бодоорой.

⑥ Яагаад өмнөх компаниасаа гарсан бэ?

転職活動 буюу нэг компаниас гараад нөгөөд орох гэж байгаа хүмүүсээс энэ асуултыг заавал асуудаг. Хуучин захирал тань үнэхээр новшийн ааштай эсвэл компанийн соёл нь таалагдаагүй, цалин нь бага санагдах гэх мэтчилэн олон шалтгаан байгаа байх. Гэхдээ түрүүн дурдсанчлан эерэг байх гэдэг зарчмыг энэ асуултад хариулахдаа ч мөн адил баримтлах хэрэгтэй. Нэг үгээр хэлбэл өмнөх ажлын газраа муулж болохгүй. Хэдий танд муухай сэтгэгдэл үлдээсэн байлаа ч гэсэн илүү шинэ орчинд өөрийгөө сорьж үзмээр санагдаад, өөр зүйл сурмаар байсан гэх мэтчилэн хариулбал зүгээр.

Миний хувьд саяхан 30 нас хүрсэн тул олон зүйлийг эргэцүүлж, одоог хүртэлх замналаа дүгнэсний үндсэн энэ миний урт хугацаанд хийх зүйл биш юм байна гэж ойлгоод ажлаасаа гарахаар болсон гэж хариулсан.

⑦ Биднээс өөр асуух зүйл байна уу?

Ямар ч ярилцлагад орохдоо карманы 2с 3н асуулттай орох хэрэгтэй. Ингэхдээ урьдчилж веб сайт болон анхдагч мэдээллүүдийг нь хараад түүн дээр аль болох байхгүй зүйлийг нь олж асуувал зүгээр. Зүгээр бэлээхэн сайт дээр нь байгаа зүйлийг асуувал та юм судалдаггүй анзааргагүй хүн шиг харагдах болно. Тухайлбал доорх асуултыг би ярилцлага дээр түгээмэл асуудаг байсан.

・Танай компани тухайн ажлын байран дээр зан чанар болон ур чадварын тухайд яг ямар хүн авах хүсэлтэй байна вэ?

・Танай компанийн соёлд бусад компанид байхгүй давтагдашгүй зүйл байдаг бол тэр нь юу вэ?

・Одоогоор танайд хичнээн гадаад ажилтан байдаг вэ? Монгол ажилтан байдаг уу?

Хүн бүрд өөрийн гэсэн онцгой шалтгаан, нөхцөл байдал бий тиймээс түүндээ тааруулаад энэ асуултад хариулбал зүгээр байх. Үүнээс гадна ирэх боломжтой гэхдээ магадлал бага асуултуудын жишээг дор орууллаа.

・Хэзээнээс ажиллаж чадах вэ?

・Одоог хүртэл хийж байсан хамгийн ажилттай зүйл чинь юу вэ?

・Монголдоо хэзээ харина гэж боддог вэ? Японд аль хэр удаан амьдрах вэ?

・Өдийг хүртэл хамгийн их том алдаж байсан бөгөөд түүнээсээ дүгнэлт хийж сайжруулсан зүйл байгаа бол хэлээч ?

・Гэр бүлтэй юу? тийм бол түүнийхээ талаар тайлбарлаач ?

・Цалин хэдийг авах хүсэлтэй байна вэ? Өшөө ярьж чадах уу

・Бусад хүмүүст яагаад ч ялагдахгүй гэсэн нэг чадвар байгаа бол тэр чинь юу вэ?

・Та өөрийгөө тухайн「албан тушаал」-д тохирно гэж боддог уу, тийм бол шалтгааныг нь тайлбарлаач

・Та тэдэн онд тийм сайн үзүүлэлт гаргаж байсан юм байна. Яаж тухайн үр дүнг гаргасан бэ ? Процессоо яриач

・Томилолтоор их гадаад явах хэрэгтэй болно энэ нь таны хувьд зүгээр үү

・Танд үүнтэй холбогдох туршлага байхгүй юм байна. Яагаад энэ ажлыг хийж чадна гэж өөртөө итгэж байна вэ?

Японд шинээр ажил хайж байгаа болон ажлаа солих гэж байгаа хүмүүст энэ блог маань хэрэг болно гэдэгт найдаж байна :) Дараагын удаад ажлын сайтууд, зуучлалын томоохон компаниудын талаар өөрийн review-г оруулах болноо

--

--